Нийт 7 хэсэгт 2,29км хатуу хучилттай асфальт бетон зам тавигдана.

✅1-р хэсэг зам. Далан болон хөлдөлтөөс хамгаалах үеийн ажлууд хийгдэж дууссан. ПК9+80 – ПК9+99 хооронд дулааны шугамыг доош нь суулган шилжүүлж хамгаалалтын даацын лотки тавигдах шаардлагатай тул далан суурийн ажил хийгдээгүй байгаа. Ус зайлуулах хоолойн ажил ПК1+55 болон ПК6+00 дээр хийгдэж дууссан. Авто замын хашлаганы ажил 90%-ийн явцтай байна. ПК0+00 – ПК3+40 хооронд асфальтбетон хольц дэвссэн. Одоо ПК3+40 – ПК5+60 хооронд битум цацлага хийгдсэн. 2023.10.20-нд асфальт бетон хольц дэвсэнэ.

✅2-р хэсэг зам. Далан суурийн ажил ПК0+00 – ПК2+80 хооронд хийгдсэн. ПК2+80 – ПК3+01 хооронд замын трасс өөрчлөгдсөн мөн тус хэсэг дээр дулааны шугамын нэгдсэн камер байгаа тул газар шорооны ажил хийгдээгүй байгаа. Ус зайлуулах хоолойн ажил ПК1+48 дээр хийгдэж дууссан.

✅3-р хэсэг зам. Далан, хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил болон ус зайлуулах хоолойн ажил ПК1+02, ПК2+26 дээр хийгдэж дууссан. Авто замын хашлага суурилуулах ажил мөн дууссан.

✅4-р хэсэг зам. ПК0+00 – ПК1+20 хооронд ул хөрс болон далангийн ажил хийгдсэн. ПК1+20 – ПК2+02 хүртэл барилгын хашаа таарсан одоо болтол чөлөөлөөгүй байгаа.

✅5-р хэсэг зам. Далан, хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил хийгдэж дууссан. Авто замын хашлага суурилуулах ажил 70%-тай байна. Ус зайлуулах хоолойн ажил ПК3+58 дээр хийгдэж дууссан.

✅6-р хэсэг зам. Далан, хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил хийгдэж дууссан. Авто замын хашлага суурилуулах ажил дууссан. Мөн ус зайлуулах хоолойн ажил ПК1+73 дээр хийгдэж дууссан.

✅7-р хэсэг зам. Далан, хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурийн ажил хийгдэж дууссан. Авто замын хашлага тавигдаж дууссан.Ус зайлуулах хоолойн ажил ПК2+26 дээр хийгдсэн.

Авто замын гэрэлтүүлгийн ажлын шонгийн суурь, кабелийг шуудуунд сунгах зэрэг ажлууд хийгдэж дууссан. Гэрэлтүүлэгчийн шон суурилуулах ажил маргаашнаас эхлээд хийгдэнэ.